Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дональд Трамп ерөнхийлөгч болвол цахилгаан машины татварын хөнгөлөлтийг цуцална

Дональд Трамп ерөнхийлөгч болвол цахилгаан машины татварын хөнгөлөлтийг цуцална

Дональд Трамп ерөнхийлөгч болвол цахилгаан машины татварын хөнгөлөлтийг цуцална

 

Трамп цахилгаан автомашины худалдан авалтад олгодог 7,500 ам.долларын татварын хөнгөлөлтийг үр дүнгүй арга гэж үздэг учраас ерөнхийлөгчөөр сонгогдвол цуцална гэлээ.

Учир нь батарейн хязгаарлагдмал байдал, үнэ өртгөөс болж цахилгаан автомашины зах зээл жижигхэн хэвээр байгаа тул бензин болон гибрид хөдөлгүүртэй машин авсан хүмүүст ч адилхан дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байна.

Мөн тэрээр Байдены засгийн газрын цахилгаан авто машинд тавьж буй хатуу стандартыг цуцлахаас гадна Мексикээс нийлүүлдэг автомашины үйлдвэрийг АНУ-д шилжүүлэх, бүтээгдэхүүнд нь экспортын тариф тогтооно гэсэн байна.

Хятадын компаниудыг ч АНУ-д үйлдвэрээ барихыг дэмжих боломжтой гэсэн байна.

Түүнчлэн тэрээр Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийг өөрийн засгийн газарт зөвлөх эсвэл сайдын албанд томилох эсэхээ нухацтай авч үзнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.