Waymo компанийн 100,000 гаруй роботакси үйлчилгээ үзүүлж байна
Waymo компани Лос Анжелес, Сан Франциско, Финикс хотуудад 100,000 гаруй бүрэн автомат цахилгаан Jaguar I-Pace машинаар төлбөртэй роботакси үйлчилгээ үзүүлж байгаагаа зарлалаа.
Тус компани Калифорни мужид 778 роботакси ажиллуулж байгаагаас зарим нь Финикс хотод үйлчилгээ үзүүлж байна.
Тэд Калифорнид хамгийн том зах зээлийн тэлэлтийг хийсэн бол Сан Франциско хотод 24/7 цагийн үйлчилгээ үзүүлж, Лос Анжелес, Daly City зэрэг хотуудад үйлчилгээгээ нэвтрүүлжээ.
Түүнчлэн хурдны зам дээр жолоочгүй машинуудыг туршиж эхэлснээс гадна Сан Францискогийн олон улсын нисэх буудалд үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авахаар ажиллаж байна.
Ингэснээр тус компани үйлчилгээгээ илүү олон хүнд хүргэх зэрэг олон боломж нээгдэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй