Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

EREV автомашины зах зээлийн эрин үе эхэллээ

EREV автомашины зах зээлийн эрин үе эхэллээ

EREV автомашины зах зээлийн эрин үе эхэллээ

EREV (Extended-Range Electric Vehicle) автомашин нь илүү хол зайг туулах чадвартайгаас гадна энгийн цахилгаан автомашины цэнэглэгчээр цэнэглэгддэг, хөдөлж байхдаа цэнэг хураагуураа цэнэглэх чадвартай шатахуунаар ажилладаг нэмэлт жижиг хөдөлгүүртэй юм.

Тус нэмэлт хөдөлгүүр нь явах эд ангид шууд хүч дамжуулдаггүй, харин цахилгаан үүсгэгч генераторын үүрэг гүйцэтгэдгээрээ уламжлалт болон хосолмол хөдөлгүүрээс ялгаатай.

Энэ нь EREV автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр илүү хол зайг туулах давуу талыг олгодог. 

БНХАУ-ын авто машин үйлдвэрлэгч томоохон компаниуд болох "SAIC Motor" болон "Geely" компаниуд EREV зах зээлд хөл тавьж, өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулсан ч технологийн салбарын тэрбумтан Ли Шианы байгуулсан "Li Auto" компани тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. 

"Li Auto" компанийн борлуулалт 6 сард 47 хувиар өсөж, нийт 47,774 автомашин борлуулсан нь EREV зах зээлд тэргүүлэх байр суурьтайг илтгэж байна.

Хятадын зах зээлд тус компанийн 34,500 ам.доллароос эхлэх үнэтэй “L6” SUV зэрэг хямд үнэтэй, хол зам туулах чадвартай EREV төрлийн автомашины эрэлт их байгаа нь нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.