Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Palo Alto компанийн хувьцааны ханш пуужиндаж байна.  

Palo Alto компанийн хувьцааны ханш пуужиндаж байна.  

Palo Alto компанийн хувьцааны ханш пуужиндаж байна.  

Кибер аюулгүй байдлын зах зээлийн нөхцөл байдал эерэг байгаа нь Palo Alto Networks компанийн санхүүгийн үзүүлэлтийг хүлээлтийг давахад хүргэлээ. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр долоо хоногт 16 хувиар өсөөд байна.

Шинжээчд тус компанийн орлогыг 2.16 тэрбум ам.доллар, нэгж хувьцааны цэвэр ашиг $1.41 гэж таамаглаж байв. 

Харин Palo Alto компанийн орлого 7 сарын байдлаар 2.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноос 12%-иар өссөн үзүүлэлт юм.

Цэвэр ашиг нь 522 сая ам.доллар буюу нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг $1.51 байгааг өмнөх жилийн $1.44-тай харьцуулахад нэмэгджээ.

Ингэснээр тус компанийн 2025 оны санхүүгийн жилийн орлогын дундаж төсөөлөл өсөж 9.1 тэрбум ам.доллароос 9.10 тэрбум  ам.доллар, нэгж хувьцааны ашиг 6.22 ам.доллараас өсөж 6.18-6.31 ам.долларын ашигтай байх таамагтай байна.

Palo Alto компанийн хувьцааны үнэ 6.6%-иар өсөж, 365.98 ам.долларт хүрсэн нь 2024 оны 2 сарын 20-нд тохиосон бүх цаг үеийн дээд үнийн түвшинд ойртсон байна. Хувьцаа энэ жил 24%-ийн өсөлт үзүүлсэн юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.