Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Тесла компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ юуг өгүүлнэ вэ?

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Тесла компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ юуг өгүүлнэ вэ?

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Тесла компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ юуг өгүүлнэ вэ?

Tesla компанийн хувьцааны үнэ 7 сарын дээд цэгээс унасан ч эргэн хүчтэй сэргэлээ.

Техник шинжилгээний хувьд GAP бүсэд ханш хүрэхэд өмнө нь худалдан авч амжаагүй эсвэл алдагдалтай гарсан худалдаачид ханш өсөхөд зарж, ханшийн уналтаас сэргийлэхийг оролддог.

Энэ үйл явц нийлүүлэлтийг ихэсгэж, эсэргүүцэл (Resistance) үүсгэдэг.

  • Tesla-ийн хувьцааны ханш 8 сарын 2-ны өдрийн GAP болох $207.67 эсэргүүцлийн түвшнээс дээш хаагдсан нь ханш цаашид өсөх боломжтойг илтгэсэн бөгөөд дараагийн GAP болох $231.30–234.25 хоорондох ханш хүртэл эсэргүүцэл байхгүй байна.

$231-ын түвшинд маш хүчтэй эсэргүүцэл бий болох бөгөөд Tesla-ийн хувьцааны үнэ $234.25 түвшнээс дээш гарч чадвал өсөлт цаашид үргэлжилнэ гэж үзэж болох юм.

RSI (харьцангуй хүчний индекс) одоогоор уналтын хүч давамгайлж буйг илтгэж байгаа бөгөөд өсөлтийн чиглэлд шилжихийн тулд одоо 53.41 байгаа индекс 60-аас дээш түвшинд гарах шаардлагатай.

Хэрэв RSI 60-аас дээш гарвал $234.25 түвшний хүчтэй эсэргүүцлийг давж, $271 орчим дахь 7 сарын дээд ханшаа дахин шалгах магадлал өндөр байна.

Харин Tesla-ийн хувьцааны ханш $231-234 түвшнээс эсэргүүцэл хүчтэй авч, RSI 60-аас дээш түвшинд хүрч чадахгүй бол $207.67 болон $198.87 түвшний дэмжлэгийн бүсийг дахин шалгах магадлалтай.

Гэхдээ одоогоор Tesla-ийн хувьцааны үнэ 55, 100, 200 өдрийн хөдөлгөөнт дунджаас (MA) дээш байгаа тул дунд хугацаандаа өсөлтийн чиглэл давамгайлах магадлалтай.

 

 

Зөвлөмж

Техник шинжилгээнд үндэслэн Tesla-ийн хувьцаатай болон хувьцаа авах сонирхолтой бол дараах арилжааны стратегийг зөвлөж байна:

 

1. Хувьцааг эзэмшиж буй арилжаачны баримтлах дүрэм:

  • Одоогийн байдал: Хувьцааны үнэ $208 орчим эсэргүүцлийг давж, дээд талын $231 эсэргүүцлийн бүс рүү чиглэж байна.
  • Гол анхаарах түвшин: $231 түвшний эсэргүүцэл нь хүчтэй тул энэ түвшинд хүрвэл болгоомжлох хэрэгтэй. Хэрэв RSI 60-аас дээш гарч чадахгүй бол хувьцааны ханшийн уналт дахин эхэлж магадгүй.
  • Үйлдэл: Хэрэв хувьцааны үнэ $231 түвшинд хүрч эсэргүүцэл аваад буцвал тодорхой хэмжээгээр ашиг хэрэгжүүлээд зарж болно. Гэхдээ RSI 60-аас дээш гарч, үүнтэй зэрэгцэн $231 түвшнээс давбал дараагийн зорилтот ханш $271 болно.

2. Шинээр Теслагийн хувьцаанд хөрөнгө оруулах гэж буй бол:

  • Одоогийн байдал: Зах зээл $208 дэмжлэгийг давснаар илүү хүчтэй өсөлтийн трендийг үүсгэх магадлалтай. Гэсэн ч $231 түвшний эсэргүүцэлд хүрч ханш унах эрсдэл бий.
  • Гол анхаарах түвшин: $198-$208 бүс дэмжлэг болж байгаа тул энэ бүсэд орж ирэх үед худалдан авах нь эрсдэл багатай.
  • Үйлдэл: Хэрэв $231 эсэргүүцэл дээр хүчтэй эсэргүүцэл авбал $208 орчимд буцан ирж дэмжлэг авах үед хөрөнгө оруулж болно.

Дүгнэлт: Ханш эсэргүүцэл болох $231 түвшинд хүрэх үед хувьцаагаа зарж болох бөгөөд RSI 60-аас давсан тохиолдолд урт хугацааны өсөлтийг хүлээж болно.

Харин хувьцааг шинээр авах хүсэлтэй хүмүүс дэмжлэгийн бүсийг хүлээж, аюулгүй түвшинд худалдан авах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.