Target-ийн хувьцаа 13.9 хувиар өслөө
Өнгөрсөн шөнө зарлагдсан тус компанийн 2-р улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс сайн гарчээ. Ингэснээр нэгж хувьцааны ханш нь 167.35 ам.доллар буюу анхаарал хандуулахуйц түвшинд хүрлээ.
- Борлуулалтын орлогын хүлээлт 25.48 тэрбум ам.доллар байсан бол 25.5 тэрбум ам.долларыг олжээ.
- Нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөжийн хүлээлт 2.18 ам.доллар байсан бол 2.57 ам.доллар болж давсан байна.
Тус компани энэ зун өдөр тутам ашиглагддаг 5,000 гаруй хэрэгцээт барааныхаа үнийг бууруулсан нь ашиг өсөх гол шалтгаан болжээ.
Компаниас “Хэрэглэгчдийн хандлага мэдэгдэхүйц сайжирч, үйлчлүүлэгчдийн урсгал жилийн хугацаанд анх удаа нэмэгдсэн” гэж мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй