Xanadu Mines компанийн зэс болон алтны нөөц нэмэгджээ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани зэс-алтны “Хармагтай” төслийн нөөцийн шинэчилсэн тайланг танилцууллаа.
Шинэ тооцооллоор тус төслийн зэсийн нөөц 14%-иар буюу 463 мянган тонноор нэмэгдэж, алтны нөөц 9%-иар буюу 764 мянган унцаар өссөн байна.
Ингэснээр "Хармагтай" төслийн нийт нөөц 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алттай гэж тогтоогджээ.
Xanadu Mines компани өрөмдлөгийн ажлаа эрчимжүүлж, нөөцийн тайлангийн шалгуурыг сайжруулсан нь энэхүү өсөлтөд голлох нөлөөг үзүүлжээ.
Мөн тус компани 6 сард хийсэн мэдээлэлдээ Улаан уул төслийн хайгуулын өрөмдлөгөөр бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрсэн тухай мэдээлж байсан юм.
Xanadu Mines компанийн хийсэн 4880 метрийн алмаазан өрөмдлөгийн бүх цооногийн ойролцоох бүсэд өндөр эрдэсжилт илэрсэн байна.
Тус компани "Хармагтай" төслийнхөө хүрээнд 2023 онд 71.9 мянган метрийн өрөмдлөг хийснээс металлургийн судалгаагаар зэсийн хүдрийн металл авалт 94%, алтны металл авалт 92% буюу өндөр түвшинд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй