Түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл дуусах шатандаа орлоо.
Хятадын эдийн засгийн хурдтай өсөлтийн үр дүнд 1990 оны сүүлээс 2024 он хүртэл 10 дахин өссөн төмрийн үнэ, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж буурах хандлагатай байна.
Учир нь Хятадын эдийн засаг үйлдвэрлэлээс үйлчилгээнд шилжиж байгаа учраас барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалт буурч байна.
Гангийн эрэлт нэгэнт дээд цэгтээ хүрсэн учраас цаашид үнийн өсөлт тогтворгүй байх магадлалтай байгаа бөгөөд 2021 онд 220 ам.доллар байсан төмрийн үнэ одоо 100 ам.доллар орчимд хүрч 55%-иар унажээ.
Мөн Австрали, Африкт шинэ уурхайнууд олборлолтоо эхлүүлсэн нь зах зээлд илүүдэл үүсгэж үнэ буурах бас нэг шалтгаан болж байна.
Тиймээс төмрийн хүдрийн үнийг дахин 200 ам.доллар давна гэж хүлээх нь илүүц бөгөөд өсөлтийн үе нь нэгэнт дуусжээ.
Цаашид төмрийн үнэ 50 ам.доллар хүртэл буурвал жижиг олборлогчид зах зээлээс шахагдах бол томоохон компаниудын хувьд олборлолтын зардал бага учраас ашигтай ажиллах боломжтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй