Gap компани New York-ийн биржид арилжаалагддаг хувьцааны тикерээ өөрчиллөө.
Тус компани 1976.05.19-нд олон нийтэд хувьцаагаа гаргаснаас хойш (GPS) хэмээх тикертэй байсан бол (GAP) хэмээн өөрчиллөө.
Тэд 2024.08.22-нд тикерээ өөрчилсөн нь зүгээр нэг тохиолдол биш юм байна.
Gap компани энэхүү өөрчлөлтөөрөө өнгөрсөн үеэ хүндэтгэж, ирээдүйд соёлоороо өрсөлдөх чадвартай гэдгээ илтгэхийг зорьсон байна.
- Тодруулбал, Gap-ын анхны "The Gap" нэртэй дэлгүүр 1969.08.22-нд San Francisco хотод нээгдсэн бөгөөд Levi's брэндийн хувцаснаас эхлээд хуурцаг хүртэл зардаг байжээ.
- Мөн “Barbie” киног шинээр толилуулсан Richard Dickson энэ компанийн удирдлагад ажиллаж эхэлсний 1 жилийн ой энэ өдөр тохиожээ.
Richard Dickson ажлаа хүлээж авснаас хойш 55 жилийн түүхтэй Gap хувцасны брэндийн хувьцаа 135 хувиар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй