Apple 9 сарын 10-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Apple компани энэ оны хамгийн том нээлтийн арга хэмжээ болох iPhone, Apple Watch болон AirPods бүтээгдэхүүний танилцуулгаа 9 сарын 10-нд хийж, 9 сарын 20-нд борлуулалтад гаргахаар төлөвлөжээ.
Тэд Iphone 16 утсандаа AI технологийн дэвшлийг шингээж байгаа бөгөөд Samsung зэрэг компаниудтай тус салбарт хүчтэй өрсөлдөөн өрнөж байна.
Тус компанийн Хятад дахь борлуулалт 3-р улиралд тааруу буюу 6.5%-иар буурсан нь 2.4%-иар буурна гэсэн таамаглалаас ч дор байгаа юм.
Тиймээс Apple компани энэхүү танилцуулгын үеэр хиймэл оюун ухааны технологид түшиглэн худалдан авагчдыг татна хэмээн найдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй