Европт BMW цахилгаан автомашины борлуулалтаараа Tesla-г давлаа
BMW компани анх удаа Европын цахилгаан автомашины (BEV) зах зээлийг тэргүүлж, АНУ-ын Tesla компанийг давжээ.
Өнгөрсөн 7 сард Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани 14,869 цахилгаан автомашин борлуулсан нь Tesla-гаас 300-аар илүү байна.
Харин BMW-ийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35%-иар өссөн бол Tesla-ийнх 16%-иар буурчээ.
Өнгөрсөн сард Европт нийт 139,300 цахилгаан автомашин бүртгэгдсэн нь 2023 оны 7-р сараас 6%-иар буурсан үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувь өнгөрсөн жилийн 14.6%-иас 13.5% болж буурсан байна.
Энгийн бензин хөдөлгүүртэй автомашиныг дэмжсэн улс төрийн бодлого болон татварын нөхцөл зэрэг нь цахилгаан автомашины эрэлтийг бууруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй