Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NVIDIA компани 2-р улирлын тайлангаа танилцуулна

NVIDIA компани 2-р улирлын тайлангаа танилцуулна

NVIDIA компани 2-р улирлын тайлангаа танилцуулна

 

Энэ лхагва гарагт буюу 8 сарын 28-нд тавигдах Nvidia компанийн 2-р улирлын тайлан олны анхаарлын төвд байна.

Тус тайлан нь чухал үйл явдалд тооцогдож байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн энэ оны 2-р хагасын чиг хандлагад чухал нөлөөг үзүүлэх юм.

Орлогын хүлээлт:

28.6 тэрбум ам.доллар байх ба энэ нь өмнөх улирлаас 10 хувиар өсөхөөр байгаа юм.  

Түүнчлэн Nvidia компани ирэх жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь өрсөлдөгчдөөсөө хол давуу байдалд хүргэж байна.

Гэхдээ сүүлийн үед хөрөнгө оруулагчид хямрал болох, технологийн салбарын өсөлт зогсох вий гэсэн айдсаас үүдэн болгоомжилж байгаа нь 1995-1996 оны интернэтийн эрин үетэй төстэй байгаа юм.

Гэхдээ шинжээчид 1999 оны технологийн хөөсрөлттэй төстэй нөхцөл байдал хараахан үүсээгүй гэж үзэж байна.  

Nvidia компанийн хувьцааны үнэ энэ жил нийт 150%-иар өссөн нь S&P 500 индексийн 17%-ийн өсөлтийн дөрөвний нэгийг бүрдүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.