Intel компани Morgan Stanley-ийн зөвлөхүүдтэй хамтрана
Intel компани хүнд байдалд ороод компаниа аврахын тулд гүйцэтгэх захирал Pat Gelsinger-ийн удирдлага дор Morgan Stanley-ийн зөвлөхүүдийг багтаа нэгтгэлээ.
Өнгөрсөн онд хиймэл оюун ухааны бизнесийн хурдацтай өсөлтийн үр дүнд Nvidia компани Intel-ийг орлогоороо давж, АНУ-ын хамгийн том чип үйлдвэрлэгч, тэргүүлэгчийн байр суурийг эзэлсэн юм.
Nvidia зах зээлийн үнэлгээгээр Intel-ийг аль хэдийн давж 3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа нь Intel-ээс 35 дахин өндөр байна.
Intel мөн зах зээлийн үнэлгээгээр Advanced Micro Devices, Broadcom, Qualcomm, Texas Instruments зэрэг компаниудын доор ороод байгаа юм.
Тиймээс Intel компани энэ сарын эхээр 10 тэрбум ам.долларын зардал танах төлөвлөгөөний хүрээнд нийт ажилчдынхаа 15% буюу 15,000 ажлын байрыг цомхотгохоор зарласан билээ.
Мөн 2 улирлын тайлан нь таамаглалаас доогуур орлоготой гарч, ногдол ашиг тараахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй