БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд
БНХАУ-д 2024 оны 7 сард аж үйлдвэрийн гарцын өсөлт саарсан ч жижиглэнгийн худалдааны өсөлт нэмэгдэж, инфляц өмнөх сараас өслөө.
БНХАУ-ын эдийн засгийн шинэчлэгдсэн үзүүлэлтүүд:
- 2024 оны 6 сард 8.6 хувь байсан экспортын өсөлт 2024 оны 7 сард 7.0 хувь болж саарав.
- Импорт 2024 оны 7 сард өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өсөв.
- Аж үйлдвэрийн гарцын өсөлт 2024 оны сард 5.1 хувь болж, өмнөх сараас 0.2 нэгж хувиар саарсан бол жижиглэн худалдааны өсөлт өмнөх сараас 0.7 нэгж хувиар өсөж, 2.7 хувьд хүрэв.
- Хэрэглээний үнийн индексийн өсөлт 2024 оны 7 сард 0.5 хувь болж өмнөх сараас 0.3 нэгж хувиар өсөв.
- Аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерийн индекс (PMI) 2024 оны 7 сард 49.4 болж, 3 сар дараалсан тэлэлтийг илтгэх босго утга 50-аас бага гарав.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй