Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Шинэ загварын автомашинаа танилцуулснаар Xpeng-ийн хувьцааны ханш 14.3%-иар өсөв

Шинэ загварын автомашинаа танилцуулснаар Xpeng-ийн хувьцааны ханш 14.3%-иар өсөв

Шинэ загварын автомашинаа танилцуулснаар Xpeng-ийн хувьцааны ханш 14.3%-иар өсөв

Xpeng (NYSE:XPEV) компанийн хувьцааны ханш 6.60 гэсэн дэмжлэгийн бүс дээр арилжаалагдаж байсан бол MONA брэндийн анхны загвар M03 цахилгаан автомашинаа 16,813 ам.долларын үнэтэйгээр танилцуулснаар 14.3 хувиар өсөж  8.0 ам.долларт хүрлээ.

M03 нь 2 хувилбартай бөгөөд суурь загвар нь автомат жолоодлогын технологигүй бол, Tesla-тай төстэй технологитой M03 Max загвар нь 21,866 ам.доллароос эхлэх үнэтэй байна.

Хэрвээ шинэ автомашины борлуулалт хүлээлтээс сайн байвал компанийн хувьцааны ханш 12.85 түвшинд хүрэх боломжтой юм. 

Тус загвар Хятадын автомашины борлуулалтын гуравны нэгийг эзэлдэг хамгийн хямд үнэтэй нь бөгөөд 100,000-150,000 юань буюу 14,035-21,052 ам.доллараар зарагддаг.

Энэ жил Xpeng-ийн ашигт ажиллагаа сайжрахад борлуулалтын орлого 20% өссөн, Volkswagen-д технологийн үйлчилгээ үзүүлсэн нь нөлөөлжээ.  

Цаашид MONA брэндээр дамжуулан илүү өргөн цар хүрээнд борлуулалт хийж ашгаа нэмэхийг зорьж байна.

Тэгвэл нөгөө талд Xpeng-ийн өрсөлдөгч Хятадын Nio компани Onvo гэх хямд өртөгтэй брэндийг танилцуулсан бөгөөд ирэх 9 сараас борлуулах юм.  

Уг загварыг Хятадад хамгийн их борлуулалттай Tesla Model Y загвартай өрсөлдөх төлөвтэй хэмээн таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.