Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia компанийн 2 улирлын тайлан хүлээлтээс давлаа.  

Nvidia компанийн 2 улирлын тайлан хүлээлтээс давлаа.  

Nvidia компанийн 2 улирлын тайлан хүлээлтээс давлаа.  

Nvidia компанийн 2 улирлын санхүүгийн тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан ч хувьцааны ханшид нь хүчтэй нөлөөлсөнгүй. Харин өчигдөр АНУ-ын индексүүд уналттай хаагдсан байна.   

  • Нэгж хувьцааны ашиг: 0.68 ам.доллар (хүлээлт 0.64 ам.доллар) 
  • Орлого: 30.04 тэрбум ам.доллар (хүлээлт: 28.7 тэрбум ам.доллар) 

Тус улиралд Nvidia-ийн орлого жилийн дүнгээр 122%-иар өссөнөөр сүүлийн гурван улиралд дараалан 200%-иас дээш өсжээ.  

Цэвэр ашиг 16.6 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд 0.68 ам.доллар болсон нь өмнөх жилийн 6.18 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд 0.25 ам.доллар байснаас 2 дахин нэмэгдсэн байна. 

Nvidia-ийн дата төвийн бизнесийн орлого, AI процессоруудаас олсон орлогыг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 154%-иар өсөж, 26.3 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт орлогын 88%-ийг бүрдүүллээ.  

Nvidia компани хиймэл оюун ухааны хөгжлийн үр шимийг хамгийн ихээр хүртэж байгаа бөгөөд энэ жил хувьцаа нь 150%-иар, 2023 онд 240%-иар өссөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.