Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

JD.com компани $5 тэрбумын хувьцаагаа худалдаж авна. 

JD.com компани $5 тэрбумын хувьцаагаа худалдаж авна. 

JD.com компани $5 тэрбумын хувьцаагаа худалдаж авна. 

JD.com компани 2024.09 сараас 2027.08 сар хүртэлх хугацаанд 5 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлж авах төлөвлөгөөгөө зарласнаар хувьцааны ханш нь түр хугацаанд өслөө.  

Тэд энэхүү алхмаа компанид итгэх итгэлийг нэмэх зорилгоор хийж байгаа ч хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авагчдын зарцуулалт буурах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй гэж үзэж байна.  

Энэхүү болгоомжлол нь "Walmart" компани JD.com-ын хувьцаагаа зарсны дараа улам нэмэгджээ.  

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, хэрэглэгчдийн итгэл сулрах хандлагатай байгаа нь зөвхөн цахим худалдааны компаниудад бус бусад салбаруудад ч нөлөөлж байна.  

Жишээлбэл, Хятадын алдартай түргэн хоолны сүлжээ ресторан "Din Tai Fung" олон арван салбараа хаах болсноо зарласан бол "Starbucks" компанийн Хятадад дахь борлуулалт 2024 оны 6 сард 14 хувиар буурсан нь эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгааг илтгэж байна. 

Тиймээс JD.com-ийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэр нь зах зээлийн сөрөг нөлөөнөөс хамгаалах нэг арга хэмжээ болж байна.  

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.