Nasdaq биткойнд суурилсан опцион арилжаалах хүсэлт гаргав
Nasdaq АНУ-ын Үнэт цаасны арилжааны хороо (SEC)-нд биткойны индексийн опционуудыг гаргаж, арилжаалах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байна.
Хэрэв энэ хүсэлтийг зөвшөөрвөл эдгээр опционууд нь институциональ хөрөнгө оруулагчид болон арилжаачдын биткойнтой холбоотой эрсдэлийг хедж хийж бууруулах, арилжаагаа өргөжүүлэх шинэ боломжийг олгох юм.
Мөн биткойныг тойрсон санхүүгийн экосистемийг сайжруулж, төрөл бүрийн хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй арилжааг санал болгох, эрсдэлээ удирдах боломжийг нээх магадлалтай.
SEC нь биткойны спот ETF-үүд дээр суурилсан опционуудыг одоогоор батлаагүй байна. Үүнд BlackRock-ийн 21.3 тэрбум долларын iShares Bitcoin Trust ETF-ийн опционуудыг арилжаалах хүсэлт багтаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй