Литийн ханш зарим компанийн өргөтгөлийн төслийг түр зогсоолоо
Литийн зах зээлд нийлүүлэлт илүүдсэнээр үнэ нь унасан тул Zijin Mining Group 2025 оны литийн гарцын зорилтоо 20 мянган тонноор бууруулж 100 мянган тонн болгожээ.
Тиймээс тус компани энэ онд литийн гарц зорилт биелэхгүй байж магадгүйг анхааруулж, төслүүдийнхээ хөгжүүлэлтийг удаашруулах шаардлагатай болсноо мэдэгдсэн байна.
Мөн Австралийн Pilbara Minerals компанийн цэвэр ашиг литийн үнийн уналтаас болж 89 хувиар буурч, 174 сая ам.доллар болжээ.
Хэдийгээр литийн үнэ буурснаас болж олон компани өргөтгөлийн төслүүдээ түр зогсоож байгаа ч Pilbara Minerals-ийн хувьд дэлхийн хамгийн том литийн хүдэр ялгах байгууламжаа нээж, олон улсад үйл ажиллагаагаа тэлэх алхмаа үргэлжлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй