BREAKING NEWS!!! ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлахаа зарлалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт буюу 9 сарын 3-нд Монгол Улсад албан ёсоор айлчлал хийхээр болсныг Кремлийн хэвлэлийн албанаас зарлалаа.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад зочлох бөгөөд Халхын голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.
2023 онд түүнийг Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээс сэжигтнээр татан баривчлах шийдвэр гаргасны дараах тус шүүхийн гишүүн оронд хийж буй анхны албан ёсны айлчлал тул олон улсын анхаарлыг татаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй