Японы хөрөнгө оруулалтын сангууд гадны бондуудыг их хэмжээгээр авч байна.
Японы Сангийн яамнаас танилцуулсан урьдчилсан тайланд дурдсанаар, тус улсын хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд 4 долоо хоногийн туршид тасралтгүйгээр бонд авч байгаа нь сүүлийн 17 жилийн хамгийн өндөр дүнтэй худалдан авалт болж байна.
Тодруулбал, сүүлийн 1 сард 6.83 их наяд иен буюу 47.3 тэрбум ам.долларын бонд худалдан аваад байна.
Үүнд, улс орнууд бодлогын хүүгийн түвшингээ өөрчилж, валютын ханшийн хэлбэлзлээс хамгаалах зардал буурсан нь нөлөөлжээ. Мөн АНУ-ын бодлогын хүүгээ буурах магадлал ихсэж байгаа учраас олон улсад бондын худалдан авалт 3 хувиар өсөөд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй