Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Онцлох нийтлэл:  NVDA компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ 

Онцлох нийтлэл:  NVDA компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ 

Онцлох нийтлэл:  NVDA компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ 

Nvidia компани 2 улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан ч зах зээл эерэгээр хүлээж авсангүй. Тайлан гарсан оройдоо хувьцааны ханш нь 4%-иар буурсан бол дараагийн өдөр нь дахин 6%-иар унаж 118 ам.долларт хүрээд байна.  

 

 

Зургаа болон долдугаар сард Nvidia компанийн хувьцааны үнэ унасан нь одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид өсөх хандлага богино болон дунд хугацаанд дууссаныг харуулж байна.  

Энэ төрлийн уналт нь зах зээлд ихэвчлэн зарах арилжаа  давамгайлж байгааг илтгэдэг бөгөөд уналт тодорхой хугацаанд үргэлжлэх боломжтой гэж харагдаж байна.  

Хэрэв Nvidia-ийн хувьцааны үнэ 118 ам.доллароос доош хаагдвал, үнэ огцом унаж 100–90 ам.доллар орчимд буурах магадлалтай. 

Ойрын хугацаанд зарах захиалга илүү идэвхтэй байгааг арилжааны явц харуулж байна.  

Мөн хувьцааны ханшийн хүч харьцангуй (RSI) буурч байгааг харгалзвал үнэ өсөх хандлага суларч байгаа гэсэн үг юм.  

Зах зээлд шинэ дээд амжилтыг үзүүлж, арилжааны захиалга болон RSI индекс өсөхгүй л бол хувьцааны үнэ хүчтэй өсөхгүй байх магадлалтай байна. 

Дүгнэвэл: Nvidia-ийн хувьцааны үнэ уналттай байгаа нь зах зээлд худалдан авагчдын итгэл буурч, хувьцаа зарагчид зах зээлийн арилжааг хяналтандаа авсантай холбоотой. Хэрэв үнэ $118-аас доош унавал, зарах дарамт нэмэгдэж, үнэ улам доошлох магадлалтай байна. 

Хэрхэн арилжих вэ? 

  • $118 дэмжлэг дээр ажиглалт хийх: Хэрэв хувьцааны үнэ энэ түвшинд тогтвортой байвал худалдан авах боломжийг судлах  
  • $118-аас доош унавал борлуулалт хийх: Хэрэв үнэ доош хаагдвал пут опцион богино хугацаанд авч, хувьцааг нөгөө талдаа худалдан авах 
  • RSI ба арилжааны хэмжээг ажиглах: RSI буурч байвал, уналт үргэлжлэх магадлалтай тул түр хугацаанд авахгүй хүлээх 
  • 100–90 түвшинд худалдан авалтыг бодох: Хэрэв хувьцаа энэ түвшинд хүрвэл худалдан авахад нэн тохиромжтой 

 

График: NVDA компанийн үнэ ашгийн харьцаа 

 

Суурь талаас харвал:

Nvidia-ийн санхүүгийн 2-р улирлын тайланд орлого, ашгийн үзүүлэлт нь хүлээлтээс давсан ч зах зээлийн шуналтай хүлээлтэд хүрсэнгүй.  

Энэ нь хувьцааны үнэд бага зэрэг нөлөөлж ханш унажээ. Гэсэн ч Nvidia-ийн илүү өндөр гүйцэтгэлтэй, эрчим хүчний үр ашигтай GPU архитектур болох Blackwell чипийн үйлдвэрлэлд ноцтой саатал гарахгүйг баталсан нь эерэг мэдээ болж байна. 

Энэ чипийг AI, HPC зэрэг нарийн тооцоолол шаарддаг хэрэглээнд ашиглахад зориулсан юм. Үүнээс үзэхэд, хиймэл оюуны салбарт томоохон компаниудын хөрөнгө оруулалт үргэлжилж, Nvidia-ийн зах зээлд давамгай байдал хэвээр үлдэх магадлал өндөр байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.