Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хүний нөөц, захиргааны ажилтан таныг урьж байна

Хүний нөөц, захиргааны ажилтан таныг урьж байна

Хүний нөөц, захиргааны ажилтан таныг урьж байна

Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан” оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.

 

Бусад:

  • Цалин хөлс, урамшууллыг тогтмол нэмэх
  • Эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулах
  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
  • Ажлын байрны тав тухтай орчинг бүрдүүлэх
  • Соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах
  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
  • Спортын хөнгөлөлт олгох
  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг билээ.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Компанийн болон захиргааны өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээллийн урсгалыг  зохион байгуулах
  • Бичиг хэрэг хөтлөлт, архивыг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэх
  • Байгууллагын дүрэм эурмыг мөрдүүлэх, зөв соёлыг төлөвшүүлэх
  • Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх
  • Байгууллагын  төлөвлөлт, тайлангийн ажлыг зохион байгуулах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажлын чиг үүрэг;

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

  • Бизнесийн удирдлага, хүний нөөцийн менежментээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн бүхий л функцүүдийг бие даан хэрэгжүүлэн ажилласан туршлагатай
  • Асуудлыг шийдвэрлэх болон удирдан зохион байгуулах ур чадвар, хувийн зохион байгуулалттай
  • Ярилцах, сонсох, шинжлэн дүгнэх чадвартай, харьцааны соёлтой, цагийн менежмент сайтай.
  • Санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байх

 

Эрхэм та салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г cv@golomtcapital.com хаягт илгээнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.