Онцлох нийтлэл: Intel Corporation хувьцааны ханшийн техник шинжилгээ
Зах зээлд уламжлалт чипний эрэлт буурч, хиймэл оюун ухааны (AI) чипний эрэлт нэмэгдлээ
DOTCOM-ийн эрин үе буюу NVIDIA компани зах зээлд барй сууриа эзлэхээс өмнө Intel компани хамгийн гол хагас дамжуулагч үйлдвэрлэгч байлаа.
Харин 2024 оны эхнээс Intel компанийн хувьцааны ханш 60 гаруй хувиар буурч, 2012 оны түвшинд эргэн ирлээ.
Тус компанийн 10 нанометр болон түүнээс жижиг үйлдвэрлэлийн процесс хэд хэдэн удаа хойшилсон бол Nvidia-ийн зах зээлд эзлэх байр суурь 3 дахин өслөө. Үр дүнд нь Intel-ийн борлуулалт 20%-иар буураад байна. Эдгээр хүчин зүйлс хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж, зах зээлд Intel-ийн үнэлгээнд ноцтой нөлөө үзүүллээ.
Цаашид Intel компанийн хувьцааны ханш өсөх боломжтой юу?
Богино-Дунд хугацааны ханшийн төлөв
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Intel компанийн хувьцааны ханш 22.00 ба 18.90 хооронд хөндлөн чиглэлийн хөдөлгөөн үзүүлж байгаа бөгөөд богино хугацаанд чиглэлээ тогтоохын тулд энэ хүрээг (sideway) аль нэг тийш даван гарах шаардлагатай байна.
Өдрийн арилжааны лаа 22.00-аас дээш хаагдсан тохиолдолд Intel нь 29.05 хүртэлх GAP буюу томоохон зайг хаахыг оролдсоноор богино хугацааны өсөлт гарч магадгүй байна.
Хэрэв хувьцааны ханш 22.0 ам.долларыг давахтай зэрэгцэн RSI-ийн 60 түвшнээс дээш хаагдвал өсөлтийг дэмжиж, томоохон GAP-ыг нөхсөн өсөлтийн хөдөлгөөн үүсэх магадлалтай.
Нөгөө талаас харвал RSI индекс богино хугацааны өсөлтийн трендэд орж, 45 нэгжид хүрсэн нь хувьцааны богино хугацааны уналт дууссан байх боломжтойг харууллаа.
Дээрх графикт үндэслэн дараах арилжааны дараах стратегийг санал болгож байна.
Стратеги
- (Entry): Хэрэв хувьцааны үнэ $22 түвшнийг давбал, богино хугацаанд өсөх боломжийг ашиглан арилжаанд орох. Энэ нь өсөлтийн дохио болох магадлалтай.
- (Stop Loss): Арилжааны эрсдэлийг хязгаарлахын тулд зогсолтын алдагдлыг $18.82 түвшинд тохируулна. Энэ нь графикт харагдаж буй дэмжлэгийн түвшинд байрлах бөгөөд энэ түвшнээс доош унах тохиолдолд зогсох дохио өгнө.
- (Take Profit): Хувьцааны үнэ $22 түвшнийг давсны дараа, $29.05 хүртэл өсөх магадлалтай гэж үзэж, TP-г энэхүү түвшинд тохируулж болно.
Суурь талаас харвал
Intel компани нь зах зээлд тулгарч буй хүндрэлийг даван туулах зорилгоор зардлаа эрс бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарал хандуулж байна.
Тус компани нийт ажилчдынхаа 15%-ийг цомхотгож, 10 тэрбум ам.долларын зардлыг танах төлөвлөгөөг хэрэгжүүлж, хиймэл оюун ухааны (AI) чип хөгжүүлэлтэд илүү их анхаарал хандуулж, өндөр технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн бүтцийн өөрчлөлтүүдийг үр дүнтэй хэрэгжүүлснээр, ирээдүйд илүү тогтвортой өсөлтийг хангаж, зах зээлд өөрийн байр суурийг сэргээхийг зорьж байна.
Эрсдэл
Хэрэв Intel компанийн хувьцааны ханш 18.9 доош хаагдвал 2010 оны 8 сарын хамгийн доод түвшин болох ойролцоогоор 17.6-д очих магадлал өндөр юм.
Харин 17.6-аас доош хаагдсан тохиолдолд зарах паник захиалга нэмэгдэж, 2009 оны доод түвшин болох 12.07 хүртэл унах магадлалтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй