Хятадын эдийн засаг суларсаар байна.
Өнгөрсөн баасан гарагт зарласан БНХАУ-ын худалдан авагчдын менежерүүдийн индекс (PMI) тус улсын эдийн засгийн сулралыг дахин илэрхийллээ. Тус индекс 8 сард 49.1 болж буурсан нь 7 сарын 49.4 үзүүлэлтээс доогуур байгаа юм.
Үйлдвэрлэлийн PMI 50-аас доош байх нь эдийн засгийн агшилтыг илтгэдэг тул энэ үзүүлэлт Хятадын үйлдвэрлэлийн салбар хүндэрснийг харуулж байна. Харин үйлдвэрлэлээс бусад салбаруудын хувьд маш багаар өсжээ.
Тухайлбал, үйлдвэрлэлийн бус салбарын PMI 7 сарын 50.2-оос 8 сард 50.3 болж нэмэгджээ. Үүний үр дүнд нийлмэл PMI буюу бүх салбарыг хамарсан индекс 8 сард 50.1-д хүрч, өмнөх 7 сарын 50.2-оос бага зэрэг буурсан байна.
Эдгээр үзүүлэлтүүд нь Хятадын эдийн засаг суларч байгааг тодорхойлж байгаа бөгөөд эдийн засгийн нэмэлт өдөөлт хэрэгтэй байгааг илтгэж байна.
Хятад улс эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хүүг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа ч удаашралтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй