АНУ-д инфляц тогтворжлоо
Баасан гарагт АНУ-ын худалдааны яамнаас ХНС-ийн инфляцын гол үзүүлэлт болох хувийн хэрэглээний зардлын үнийн индексийн (PCE) 7 сарын өсөлт эдийн засагчдын таамаглал 2.6 хувийн өсөлтөөс бага гарч, 6 сартай ижил буюу 2.5 хувийн түвшинд хадгалагдсаныг зарлажээ.
Мөн хувийн хэрэглээний зардлын үндсэн үнийн индексээс хоол хүнс болон эрчим хүчний зардлыг хассан үзүүлэлт болох (Core PCE) нь 2.6 хувьд хэвээр үлдэж, эдийн засагчдын таамаглал 2.7 хувийн үзүүлэлтээс доогуур байв.
ХНС-ийн зорилтот инфляцын түвшин жилийн 2 хувь байдаг.
Тиймээс ХНС-ийн дарга 9 сарын хуралдаанаараа бодлогын хүүг 0.25 эсвэл 0.5 хувиар бууруулах нь баттай боллоо.
Шинжээчид бодлогын хүүг бууруулах шийдвэрийн зах зээлд үзүүлэх нөлөө аль хэдийн бүрсдэн гэж үзэж байна.
Тус мэдээллийн дараа АНУ-ын засгийн газрын бондын үнэ бага зэрэг буурсан бөгөөд 2 жилийн хугацаатай сангийн өрийн бичгийн өгөөж 0.02 хувиар нэмэгдэж, 3.92 хувьд хүрчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй