Монгол Улсын уул уурхайн салбарын орлого нэмэгдэхэд юу нөлөөлөв?
2024 оны эхний хагас жилд уул уурхайн салбар улсын төсөвт нийт 6,371.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсжээ. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд:
- Хилийн боомтоор нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг идэвхжүүлж, экспортолж буй бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын жишигт нийцүүлсэн
- Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулсан, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн
- Оюу толгой компанийн гүний уурхай ашиглалтад орж, баяжмалын хэмжээ нэмэгдсэн зэрэг болно.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр ашигт малтмалын бүтээгдэхүүнийг ил тод, нээлттэй, олон улсын зах зээлийн үнээр борлуулснаар бүтээгдэхүүний үнэлгээг нэмэгдүүлсэн зэрэг эерэг нөлөөтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй