Монгол Улсын эдийн засаг БНХАУ-ын үл хөдлөхийн салбараас хамаарч байна.
Хөрш орнуудын геополитикийн хүндрэлүүд, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын тодорхойгүй байдал, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн савлагаа, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, байгаль, цаг уурын үзэгдлүүд нь макро эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
БНХАУ-д үл хөдлөх салбарын уналт үргэлжилж, дотоодын эрэлт хангалтгүй байгаа нь орон сууцны үнэ, борлуулалт, хөрөнгө оруулалтыг бууруулсаар байна.
Тус салбар нь Хятадын гангийн хэрэглээний 50 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс тус салбарт эрэлт буурч байгаа ган болон уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтэд сөргөөр нөлөөлж, голлох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэлтэй байна.
Гэсэн ч тус улс 2029 он хүртэл хотжилтыг өргөтгөх, техник тенхологийн үйлдвэрүүдийг нэмж байгуулах зэрэг бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь түүхий эдийн эрэлтийг тогтворжуулах боломжтой юм.
Монгол Улсын макро эдийн засгийн таамаглал
Үзүүлэлт |
|
2024 I-VI |
2024 Хүлээлт* |
ДНБ, оны үнээр |
их наяд төгрөг |
37.4 |
79.2 |
Эдийн засгийн өсөлт |
% |
5.6 |
5.6 |
Инфляц |
% |
5.1 |
6.5 |
Гадаад худалдааны нийт эргэлт |
тэрбум ам.доллар |
13.3 |
28.0 |
Нийт экспорт |
тэрбум ам.доллар |
7.9 |
16.7 |
Нийт импорт |
тэрбум ам.доллар |
5.4 |
11.3 |
Гадаад худалдааны тэнцэл |
тэрбум ам.доллар |
2.5 |
5.4 |
Тэгвэл шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 оны эцэст 5.6 орчим хувь байхаар төсөөлж байна. Үүнд томоохон хувь нэмэр оруулах Оюутолгойн гүний уурхайн олборлолтын баяжмал дахь зэс, алтны агууламж нэмэгдэхийн зэрэгцээ нүүрс, төмрийн хүдрийн олборлолт өсөхөөр байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг нэмэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй