АНУ-ын эдийн засгийн өсөлт гангийн салбарынханд найдвар төрүүллээ
АНУ-ын бодлогын хүү буурах хүлээлт, хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдсэн зэрэг нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгааг илтгэж байна.
Энэ нь томоохон төслүүдийг хөдөлгөж, бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлнэ гэсэн таамаглалыг зах зээлд авчраад байна.
Тиймээс гангийн салбарын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Атланта хотод зохион байгуулагдсан “SMU Steel Summit” уулзалтын үеэр 2025 онд төмрийн хүдрийн эрэлт болон үнэ өсөж, зах зээл эргэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ жил АНУ-ын гангийн салбарт томоохон үйл явдал тохиосон нь Японы “Nippon Steel” компани “United States Steel Corporation”-ийг 14.1 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан явдал байв.
Энэ нь “Nippon Steel”-ийн АНУ-ын зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлнэ гэж үзэж байгаа ч Ерөнхийлөгч Жо Байден болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй