Монгол Улс 2024 оны эхний хагас жилийн байдлаар 30.2 их наяд төгрөгийн өртэй.
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2023 оны жилийн эцсээр нэрлэсэн дүнгээр 30.8 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 38.6 хувьтай, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 30.2 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Энэ нь өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 33.2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангаж байгаа юм.
Засгийн газраас олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтмол мэдээлэл солилцож, олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн 2024 онд төлөгдөх нөхцөлтэй “Хуралдай” бондын 600.0 сая ам.долларын төлбөрөөс 2023 онд хийсэн “Сенчири-2” болон “Сенчири-3” өрийн зохицуулалтуудын хүрээнд нийт 547.1 сая ам.долларыг шийдвэрлэсэн.
Ингэснээр 2024 оны 03 сарын 09-ний өдөр үлдэгдэл 52.9 сая ам.долларын төлбөрийг төрийн сангийн мөнгөн хөрөнгөөс гүйцэтгэж “Хуралдай” бондын төлбөрийг бүрэн шийдээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй