Олон улсад муу хэлүүлсэн ч В.Путины айлчлал Монгол Улсад ямар ашигтай байв?
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг олон улсын хэвлэл мэдээллээр “дайны гэмт хэрэгтнийг өөгшүүлж, улаан хивс дэвсэж угтан авсан” гэх мэтээр янз бүрээр мэдээлж байна.
Тэгвэл олон зүйлээр тус улсаас хараат байдаг Монгол Улсын хувьд түүний айлчлал ямар үр дүнтэй байв?
Энэхүү айлчлалын үеэр эрчим хүч, худалдаа, байгаль орчны зэрэг салбарт хамтын ажиллагааны чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсныг онцолбол:
- Эгийн голын Усан цахилгаан станц (УЦС)
Олон жил дуншсан Эгийн голын УЦС-ын төсөл урагшилж, байгаль орчны үнэлгээг хамтран хийх ажлын хэсэг байгуулж, төслийн хэрэгжилтийг түргэсгэхээр тохиролцов.
- ДЦС-III өргөтгөл:
Улаанбаатарын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төсөл боловсруулж эхлэхээр хоёр тал тохирлоо. ОХУ-ын зүгээс төслийн нийт өртгийг 1.3 тэрбум евро гэж тооцоолсон бөгөөд шинээр 250 МВт-ын блок станц барихаар төлөвлөж байна.
- “Сибирийн хүч-2” хийн хоолой
Монголын нутгаар дамжих "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл айлчлалын үеэр анхаарал татсан асуудлын нэг байлаа.
Төслийн загварчлал дууссан бөгөөд Монголын хэрэглэгчдийг хийн бүтээгдэхүүнээр хангах боломжийг судалж буйг ОХУ онцоллоо.
- Худалдаа, эдийн засгийн тэнцвэр
Хоёр улсын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцов.
Үүний үр дүнд Монголын мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх юм.
- Эрүүл мэндийн хамтын ажиллагаа
Тарваган тахал болон бусад зооноз өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд хамтран ажиллах боломжийг бататгалаа.
Энэхүү айлчлал нь Монгол, Оросын харилцаа, эрчим хүч, худалдаа, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй