Зах зээл 3 өдөр дараалан унаж буйн шалтгаан
Дэлхийн хөрөнгийн зах зээл болон газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан уналаа. Харин аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог АНУ-ын Засгийн газрын бонд, Японы иений эрэлт нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн өсөлт удааширч магадгүй гэсэн болгоомжлолыг нэмж байна.
Шинжээчид газрын тосны үнэ 1%-иар буурсан шалтгааныг эрэлт багасна гэсэн айдсаас үүдэлтэй гэж үзэж байна.
Өнгөрсөн сард АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч, хөдөлмөрийн зах зээл суларч байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна.
Тухайлбал, АНУ-ын шинэ ажлын байрны тоо сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн нь зах зээлийн уналтыг дэмжиж байна.
АНУ-ын үйлдвэрлэлийн мэдээ сул гарсан учраас мягмар гарагт Уолл Стритийн гол индексүүд оны эхнээс хойших хамгийн өндөр уналтыг үзүүллээ. Лхагва гарагт хөрөнгө оруулагчид эдийн засгийн тодорхой мэдээллийг хүлээж байсан ч S&P 500 индекс хэлбэлзсээр эцэст нь унаж хаагдсан юм.
Тэгвэл баасан гарагт зарлагдах АНУ-ын ажлын байрны тайлан нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Холбооны нөөцийн сан ямар бодлогын хүү барих зэргийг шийдвэрлэх гол үзүүлэлт болох хүлээлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй