Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

OPEC газрын тосны нийлүүлэлтээ танана. 

OPEC газрын тосны нийлүүлэлтээ танана. 

OPEC газрын тосны нийлүүлэлтээ танана. 

Энэ долоо хоногийн эхээр брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 73 ам.доллароос доошилж 2023 оны эцсээс хойших хамгийн доод түвшинд хүрээд байна. Улмаар газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцэлд зөрүү гарсан учир OPEC-ийн өргөтгөсөн бүлэг олборлолтоо нэмэх төлөвлөгөөгөө хойшлуулах талаар хэлэлцэж эхэллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр тус бүлэг 10 сард өдөрт 180 мянган баррелиар олборлолтоо нэмэхээр төлөвлөж байсан ч хэрэгжүүлэхгүй байх магадлал өндөр байна. 

Шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосны хамгийн том хэрэглэгч орнууд болох Хятад, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн олборлолтоо нэмэх төлөвлөгөөг өөрчилж болзошгүй байна. 

Өнөөдрийн байдлаар WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 69 ам.долларын орчимд хэлбэлзэж байгаа бол брент төрлийн газрын тосны үнэ 73 ам.доллароор арилжаалагдаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.