Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

US Steel-ийн хэлцэлд Biden хориг тавих магадлалтай байна. 

US Steel-ийн хэлцэлд Biden хориг тавих магадлалтай байна. 

US Steel-ийн хэлцэлд Biden хориг тавих магадлалтай байна. 

 

Японы ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч Nippon Steel компани US Steel компанийг 14.1 тэрбум ам.доллароор худалдан авахын тулд хуулийн бүх боломжит хувилбарыг ашиглахаа мэдэгдлээ. 

Одоогоор энэхүү хэлцлийг АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороо хянаж байгаа бөгөөд энэ долоо хоногт эцсийн шийдвэр гарах аж. 

Гэвч энэ хэлцэлд АНУ-ын Ерөнхийлөгч Joe Biden улсын чухал салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулалт орж ирэх нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа учраас хориг тавихаар төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалж нь мэдээлсэн байна. Хэрэв хориг тавигдвал шүүхийн маргаан үүсэх магадлалтай юм.  

Энэхүү мэдээлэл гарснаас хойш US Steel компанийн хувьцааны ханш 17 хувиар огцом унасан нь 2017 оны 4 сараас хойших хамгийн өндөр уналт боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.