Шинжээчид Монголын эдийн засгийг 2024 оны эцэст 5.6 орчим хувиар өснө гэж төсөөлж байна.
Энэхүү өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбарын идэвхжил гол нөлөөг үзүүлэх төлөвтэй байна.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт үргэлжилж зэсийн баяжмал дахь зэс, алтны агууламж нэмэгдэхийн зэрэгцээ нүүрс, төмрийн хүдрийн олборлолт өссөнөөр уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэх боломжтой.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтийн нөлөөгөөр тээврийн салбар өсөлттэй байх бол аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн нөлөөгөөр сүүлийн хагас жилд худалдаа, үйлчилгээний салбар өсөх хүлээлтийг дэвшүүллээ.
Эх сурвалж: Сангийн яам
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй