Техник шинжилгээ: Nasdaq 100 ба технологийн аваргуудын хувьцааны уналт хэр доошлох вэ?
Онцлох нийтлэл: Р.Дарханбаяр Ахлах шинжээч
Уналт
2024 оны 9 сарын эхний өдрүүдийн арилжаагаар АНУ-ын томоохон индексүүд болон Nvidia-ийн хувьцаа 9.5%-иар буурч Nasdaq 100 индексийг унахад хүргэв.
Тэр дундаа технологийн болон хагас дамжуулагчийн хувьцаанууд хамгийн ихээр унаад байна.
Үүн дээр АНУ-ын үйлдвэрлэлийн PMI индекс сул гарч (ISM Manufacturing PMI 47.2) нэрмээс болсноор зах зээлд оролцогчид Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ бууруулахаа хойшлуулж магадгүй гэсэн болгоомжлолтой байна.
Том зургаар нь харвал давах ёстой эсэргүүцлийн бүс 20,000-д байна
2016 оны ёроол болон 2020 оны оройд суурилсан Фибоначчигийн түвшнийг ашиглавал NASDAQ нь 7 сард 2.618 Фибоначчи түвшинд ойртсон байна.
Сүүлийн хоёр сар дараалан ханш тогтворгүй байгаа нь 2.618 бүс хүчтэй эсэргүүцэл болох магадлалыг улам өсгөж байна.
Үүнтэй төстэй эсэргүүцлийн загвар 2021 оны 11 ба 12 сард ажиглагдсан бөгөөд тухайн үед зах зээл оройн цэгээ авсны дараа 30%-иар унасан юм. Иймд энэ 9 сард коррекц хөдөлгөөн гарах магадлал өндөр байна.
Ирэх 1 сарын дотор
Nasdaq 100 индекс сүүлийн хоёр долоо хоногт хэд хэдэн уналтын дохиотой лаан хэлбэрүүд үүсгэсэн бөгөөд 19,670 түвшинд ойртсоны дараа өсөлтийн хандлага суларч байна.
Nasdaq 100 индексийг өсөлтийн хандлага руу эргүүлэхийн тулд ханш 19,670 түвшинг давж гарах шаардлагатай байгаа бөгөөд хүрэх зорилт нь 21,680 түвшинд байна.
Богино хугацаанд
Индексийн ханшийн төлөвийг ажиглахад 18,654 орчмын гол дэмжлэгийн түвшинг удахгүй шалгах төлөвтэй байна.
Хэрэв энэ түвшнээс доош хаагдвал, уналт улам хурдсаж, 18,000 болон 200 хоногийн хөдөлгөөнт дундаж (SMA) түвшинд хүртэл унах магадлалтай.
“Анхаарах: RSI эерэг хэвээр байгаа ч 40-өөс доош хаагдвал Nasdaq индексийн уналтыг дэмжих болно.”
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
- Уналтын эрсдэлийг ашиглах: Nasdaq 100 индекс 18,650 дэмжлэгийн түвшнийг ойрын хугацаанд шалгаж магадгүй тул уналтын трендэд суурилсан (short position) арилжааг нээх боломжтой. Гэхдээ богино хугацаанд гэдгийг анхаараарай.
- Сэргэлтэд бэлдэх: Хэрэв Nasdaq 100 индекс 19,900-ээс дээш хаагдвал өсөлтийн трендэд шилжиж, энэ үед (long position) арилжааг нээх боломжтой. Энэ нь дунд хугацааны өсөлтийг дагахад л тусална.
- Нэр хүндтэй хувьцаанууд дээр анхаарах: Nvidia-ийн хувьцаа сүүлийн саруудад ихээхэн хэлбэлзэлтэй байгаа тул, арилжааны богино хугацааны стратеги ашиглах буюу богино хугацааны арилжаа (scalping) хийх боломжтой. Тайлан гарсны дараах уналттай үед худалдан авч, зах зээлийн бага зэргийн өсөлтийг ашиглах стратегийг ашиглаж болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй