Алтны үнэ 9 сард оройн түвшнээ дахин эвдэж магадгүй
Алтны үнэ 2500 ам.доллар орчимд тогтвортой байгаа ч сүүлийн 10 жилийн түүхэнд 9 сард дийлэнхдээ унаж байсан. Гэтэл энэ 9 сард алтны ханш шинэ оройн түвшнээ эвдэхээр тэмүүлж байна.
Дэлхийн эдийн засгийн удаашрал, АНУ-ын Төв банкнаас (Фед) зээлийн хүүг бууруулж болзошгүй байгаа нь алтны ханшийг дэмжиж 2470 ам.доллараас доош уналгүй эргэж өссөн юм.
АНУ-ын мөнгөний бодлогыг тодорхойлдог төв банкны хурал энэ сарын 18-нд болох бөгөөд инфляцийн тогтворжилт, хөдөлмөрийн зах зээлийн удаашрал зэргийг харгалзан, бодлогын хүүг 2025 оны 12 сар гэхэд 3%-д хүргэнэ гэсэн таамаглал байгаа юм.
Алтны урт хугацааны өсөлтийн хандлагыг дараах шалтгаанууд дэмжиж байна. Үүнд:
- Орос/Украин, Ойрх Дорнодын геополитикийн эрсдэлүүд
- Хятадад алтны эрэлт өндөр байгаа
- Долларжилт багасаж буйтай холбоотой Төв банкууд алт худалдан авч байна
- АНУ болон бусад том эдийн засгуудын өрийн түвшин нэмэгдэж байгаагаас зарим хөрөнгө оруулагчид алтыг сонгож байна
- АНУ-ын бодлогын хүүг бууруулах цикл алтны үнэ өсөхөд эерэг нөлөө үзүүлж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй