АНУ-ын банкны салбар 71.5 тэрбум ам.долларын ашигтай байна.
АНУ-ын банкны салбарын ашиг 2024 оны 2-р улиралд 71.5 тэрбум ам.долларт хүрч эхний улирлаас 11.4%-иар өссөн ч өмнөх жилийн мөн үеэс бага зэрэг буурчээ.
Тайланд дурдсанаар зээлийн чанар бага зэрэг муудаж, муу зээл 3 суурь нэгжээр өссөн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшин бөгөөд дийлэнх хувийг зээлийн карт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээл эзэлжээ.
Түүнчлэн 90 хоногоос хэтэрсэн буюу өндөр эрсдэлтэй зээлүүдийн хэмжээ өөрчлөгдөөгүй, цар тахлын өмнөх дунджаас бага түвшинд хадгалагдсан байна.
Гэхдээ ХНС ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулах дохио өгч байгаа нь банкны салбар ашигтай ажиллах сайн суурь болж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй