NIO компанийн орлого 98.9% өслөө
NIO компани 2024 оны 2-р улиралд 17.45 тэрбум юань буюу $2.40 тэрбум ам.долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс 98.9%-иар өссөн байна.
Гол шалтгаан нь тус компанийн машины нийлүүлэлт 57,373-д хүрч 143.9%-иар өсжээ. Мөн үйлдвэрлэлийн ашиг 9.7%, машин борлуулалтын ашиг 12.2%-д хүрсэн байна.
Харин нэгж хувьцааны алдагдал (2.21) юань болж өмнөх жилээс багассан байна.
Тус компанийн хувьцааны үнэ сүүлийн 12 сард 61%-иар буурсан ч Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй татварын бодлого тус салбарт эерэг нөлөө үзүүлэхээр байна.
NIO компани гуравдугаар улиралд 61,000–63,000 машин нийлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй