Dell болон Palantir-ын хувьцааны ханш огцом өссөн нь шалтгаантай.  

 

Dell болон Palantir компани S&P 500 индексэд орох болсныг S&P Global-аас зарласнаар хувьцааны ханш нь баасан гарагийн арилжааны дараа 7%-иар өссөн байна.  

Palantir нь American Airlines, Dell нь Etsy-ын оронд S&P 500 индексэд шилжиж орсноор эдгээр компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах томоохон сангууд нэмэгдэх хандлагатай байгаа юм. 

Dell өмнө нь 1996-2013 онд S&P 500 индексэд багтаж байсан ч үүсгэн байгуулагч Майкл Делл компаниа хувийн болгосны дараа гарсан юм. Харин 2018 онд олон нийтийн хувьцаат компани болсноор эргэн орсон түүхтэй. 

S&P 500 индексэд орохын тулд тухайн компани сүүлийн улирал болоод сүүлийн 4 улирлын нийт ашиг нь өссөн байх шаардлагатай байдаг. 

Тэгвэл 2020 онд хөрөнгийн биржид нээлттэй гарсан Palantir компани 2022 оны 4-р улирлаас ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 2-р улиралд $135.6 саяын ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийн $27.9 саяас өссөн юм.  

Ингэснээр сүүлийн дөрвөн улирал дараалан ашиг нь нэмэгджээ.  

Dell-ийн хувьд 2019 оноос хойш бараг бүх улиралд ашигтай ажилласан байна. Учир нь AI технологитой серверүүдийн эрэлт Dell-ийн өсөлтийг дэмжсэнээр 2023 онд хувьцааны ханш нь 90%-иар өссөн.  

Palantir-ийг Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Алекс Карп нь компаниа эх оронч технологийн компани хэмээн онцолж, засгийн газар болон цэргийн байгууллагуудад дата удирдах боломжийг олгож байгаагаа дурдсан байна.  

Товчхондоо, эдгээр компаниудын S&P 500 индексэд орох шийдвэр нь ирээдүйн өсөлтөд нь итгэл төрүүлж, хувьцааны зах зээлд эерэг нөлөө авчраад байна.