Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тайвань технологийн салбараас хэт хараат байгаа нь эрсдэл дагуулж байна.  

Тайвань технологийн салбараас хэт хараат байгаа нь эрсдэл дагуулж байна.  

Тайвань технологийн салбараас хэт хараат байгаа нь эрсдэл дагуулж байна.  

Тайвань нь дэлхийн хагас дамжуулагчийн 60%, өндөр түвшний чипний 90%-ийг үйлдвэрлэдэг, технологийн салбарт чухал үүрэгтэй орон. Энэ нь Тайванийн эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлдэг ч хэт хараат байгаа нь эрсдэл учруулж байгааг шинжээчид анхааруулж байна. 

Гол эрсдэлүүд: 

  1. Хэт хараат экспорт: Тайванийн нийт экспортын 60%-ийг технологийн бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын 35% нь Хятад, Хонгконг руу чиглэдэг тул геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж эрсдэлд орж болзошгүй. 
  1. Эрчим хүчний хамаарал: Тайвань эрчим хүчний хэрэглээнийхээ 98%-ийг гаднаас авдаг бөгөөд цөмийн эрчим хүчийг зогсоох төлөвлөгөө нь хомсдол үүсгэж болзошгүй. 
  1. Мэргэжилтний хомсдол: Технологийн салбарын ажлын байрны хомсдол, залуучуудын хүн амд эзлэх хувь буурч байгаа, дэлхийн хэмжээнд ур чадвартай ажиллах хүчний өрсөлдөөн ширүүсэж байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. 

 

Шийдлүүд: 

  • Эрчим хүчний шинэ эх үүсвэр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх 
  • Эдийн засгийн төрөлжилтөд анхаарч, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах 
  • Эрүүл мэндийн үйлчилгээний салбарыг хөгжүүлж, эдийн засгийн шинэ өсөлтийн замналыг бий болгох хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. 

Тайвань эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд технологийн салбараас гадна шинэ салбаруудад хөрөнгө оруулж, эрсдэлээ багасгах шаардлагатай байгаа юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.