АНУ-д ажилгүйдэл 4.2%-д хүрч буурсан ч ажлын байрны өсөлт бага хэвээр байна
АНУ-ын 8 сарын ажлын байрны тайлан хүлээлтээс доогуур гарсан ч ажилгүйдлийн түвшин буурчээ. Тодруулбал, ажлын байрны өсөлт 142 мянга буюу хүлээгдэж байсан 160 мянгаас бага гарсан ч ажилгүйдлийн түвшин 4.2% болж өмнөх 4.3%-иас буурсан байна.
Мөн өнгөрсөн 2 сарын ажлын байрны тоо буурсан нь эдийн засгийн өсөлт удааширч байгааг харуулж байна. Тухайлбал, 7 сарын ажлын байрны өсөлт 89 мянга, 6 сарынх 142 мянга болж буурчээ.
Үр нөлөө:
- Хүлээлтээс доогуур ажлын байрны өсөлт: Ажлын байр нэмэгдэх хурд удааширч байгаа нь эдийн засаг өсөлт буурах төлөвтэйг харуулж байна.
- Ажилгүйдлийн түвшин буурах: Ажилгүйдлийн түвшин буурсан нь эерэг дохио ч ажлын байрны тоо хүлээлтээс бага байгаа нь нийт эдийн засгийн нөхцөл байдалд эргэлзээ төрүүлж байна.
- Ахиад л ачааны хүндийг инфляцид үүрүүлэв: Инфляц дараагийн бодлогын шийдвэрт нөлөөлөх тул үзүүлэлт нь хэр гарахаас шалтгаалж зах зээлд тодорхой байдал үүсэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй