JPMorgan: Хятадын хувьцааг худалдан авах зөвлөмжөө цуцалж, шинэ тарифын дайн гарах эрсдэлтэйг анхааруулав.
JPMorgan банкнаас Хятадын хувьцааг худалдан авах зөвлөмжөө 9 сарын 5-нд цуцалж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш "Тарифын дайн 2.0" эхлэх эрсдэлтэйг онцолжээ.
Тус банк Хятадын хөрөнгийн зах зээлд өмнө нь “давуу” (overweight) үнэлгээ өгч байсан бол "төвийг сахисан" (neutral) болгон бууруулж, хөрөнгө оруулагчдыг Энэтхэг, Мексик, Саудын Араб зэрэг бусад улсад хөрөнгө оруулахыг зөвлөж байна.
Энэ шийдвэр яагаад чухал вэ?
- Хятадын эдийн засаг: Сүүлийн үед Хятадын эдийн засаг уналтад орж, дотоодын эдийн засгийн өсөлт удааширснаар дэлхийн хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байна.
Өндөр стандарттай Хятад улс "хэвийн бус" нөхцөл байдалтай тулгарч, эдийн засгийн сэргэлт нь хүлээлтээс доогуур байгаа юм.
- Тарифын дайн 2.0-ийн эрсдэл: JPMorgan банкнаас АНУ-д 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Хятад болон АНУ-ын хооронд шинэ тарифын дайн эхэлж болзошгүйг анхаарууллаа. Энэ нь Хятадын эдийн засагт ноцтой нөлөөлөхөөс хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
- Шинэ зах зээлүүдийн сонирхол: Хөрөнгө оруулагчид Хятадаас илүүтэй Энэтхэг, Мексик, Саудын Араб зэрэг шинэ зах зээлд хөрөнгө оруулж байгаа нь Хятадын хөрөнгө оруулалтын боломжийг сулруулж байна.
Энэтхэгийн эдийн засгийн хүчтэй өсөлт, Мексик болон Саудын Араб зэрэг орны эдийн засгийн шинэчлэл нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй