7-Eleven сүлжээ дэлгүүр өөр толгой компанитай болж магадгүй
Circle K сүлжээ дэлгүүрийн Канад эзэмшигч Alimentation Couche-Tard Японы Seven&i компанийг 38.6 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан ч үнэлгээ болон хууль зүйн асуудалтай тулгараад байна.
7-Еleven компанийг эзэмшигч Seven&i компаниас худалдан авах дүн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцэхгүй байгаагаас гадна АНУ-ын монополийн эсрэг хуультай зөрчилдөж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэсэн ч Alimentation Couche-Tard нь хэлцлийг үргэлжлүүлэх бодолтой байгаа бөгөөд шинэ үнийн санал тавихаар болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй