АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд хэн илүүрхэх бол?
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Kamala Harris болон Бүгд Найрамдах намын Donald Тrump нар энэ долоо хоногт буюу АНУ-ын цагаар мягмар гарагийн шөнө, Монголын цагаар лхагва гарагийн өглөөний 7 цагт мэтгэлцээнд оролцоно.
Хамгийн сүүлд хийсэн урьдчилсан санал асуулгаар хоёр нэр дэвшигч ойролцоо үнэлгээтэй буюу Trump 48%, Harris 47%-ийн ялах магадлалтай байна.
Өнгөрсөн 6 сард болсон мэтгэлцээнээр Ерөнхийлөгч Joe Biden сул үнэлгээ авч дахин сонгогдох боломж нь багассанаар нэрээ татаж, өнгөрсөн сард Harris Ардчилсан намын нэр дэвшихээр баталгаажсан юм.
Харин Trump сонгуулийн компанит ажлынхаа үеэр халдлагад өртсөн ч эсэн мэнд даван гарсан нь түүний нэр хүндийг улам өсгөөд байгаа билээ.
Harris компанийн орлогын албан татварыг 21%-аас 28% болгон нэмэгдүүлэх санал гаргасан бол Trump компанийн орлогын албан татварыг 21%-аас 15% болгон бууруулах амлалт өгөөд байгаа юм.
Шинжээчид Harris-ыг ялбал S&P 500 индексийн ашиг 8%-иар буурах бол Trump ялбал 7%-иар өсөх боломжтой гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй