Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

JPMorgan Chase банкны хувьцаа 5 хувиар унав 

JPMorgan Chase банкны хувьцаа 5 хувиар унав 

JPMorgan Chase банкны хувьцаа 5 хувиар унав 

АНУ-ын хамгийн том банк болох JPMorgan Chase-ийн Ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирал Daniel Pinto, ойрын хугацаанд хүү буурах хандлагатай байгаа тул тус банкны ирээдүйн хүүгийн орлогын таамаглал буурч байгааг мэдэгдсэнээр хувьцааны ханш нь 5%-иар уналаа.

Мөн тэрээр JPMorgan Chase банкны цэвэр хүүгийн орлого буюу зээлээс олох орлого, хадгаламжийн хүүгийн зөрүүний хүлээлт хэт өөдрөг байсныг онцолжээ. 

Тодруулбал, тус банк өнгөрсөн 5 сард хүүгийн түвшин өндөр хэвээр байвал энэ оны цэвэр хүүгийн орлого нь 91 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан юм.

Холбооны нөөцийн сан энэ сарын 17-18-нд болох хурлаараа бодлогын хүүг 25 нэгжээр бууруулж, мөнгөний бодлогыг зөөлрүүлэх мөчлөгийг эхлүүлэх төлөвтэй байна. Ингэснээр банкнуудын хүүгийн орлого бага зэрэг л өсөх магадлалтай юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.