Сонгуулийн мэтгэлцээний дараа Trump Media компанийн хувьцаа 15% уналаа.
Өчигдөр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний дараа DJT компанийн хувьцаа 15%-иар унаж, түүхэн доод түвшинд хүрэхэд ойртов.
Шинжээчид Trump-ийг мэтгэлцээний үеэр хүлээлтээс тааруу байсан гэж дүгнэж байгаа бол Harris ялах магадлал 51.8% болж нэмэгдлээ.
Trump нь Truth Social платформын толгой компани Trump Media & Technology-ийн гол хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн 60% буюу 78.75 сая ширхэг, 1.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцааг эзэмшдэг.
Одоогоор Trump хувьцаагаа зарах эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр 3 сард Media компанийн 5%-иас дээш хувийг эзэмшдэг болон удирдлагын багийн гишүүдийг хувьцаагаа худалдаалах боломжгүй болгож түгжсэн юм.
Хэрэв хувьцааны ханш 12 ам.доллароос дээш байвал энэ нөхцөл хэвээр хадгалагдана гэж дүрэмдээ заажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй