Жефф Безосын гэр бүлийн “Family Office” зөвхөн хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулжээ
Энэ жил Жефф Безосын гэр бүлийн санхүүгийн алба "Bezos Expeditions"-ийн нийт хөрөнгө оруулалт зөвхөн хиймэл оюун ухааны салбарт хийгджээ. FINTRX-ээс 70% нь технологийн салбарт орсныг мэдээлсэн байна.
Мөн UBS-ийн Гэр бүлийн оффисын дэлхийн тайланд, гэр бүлийн оффисууд хамгийн ихээр хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухааны салбарт хийж буйг дурдсан байна.
Жефф Безосыг 165 сая ам.доллароор Лос Анжелест харш, 177 сая ам.доллароор Майамид үл хөдлөх хөрөнгө, 500 сая ам.доллароор усан онгоц худалдан авсныг олон нийт сонирхож байсан ч хамгийн том худалдан авалт нь хиймэл оюун ухааны салбарт хийгдэж байгааг тэр бүр сайн мэдэхгүй л болов уу.
Тэгвэл энэ онд түүний гэр бүлийн сан зөвхөн хиймэл оюун ухааны салбарт 1 тэрбум ам.долларыг давсан хөрөнгө оруулаад байна. Тухайлбал:
- 2024.01 сард: Хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын систем болох Perplexity AI-ийн санхүүжилтийн B шатанд 73.6 сая ам.доллар, 4 сард дахин 63 сая ам.доллар
- 2024.02 сард: Nvidia болон Microsoft-ийн хөрөнгө оруулсан робот хөгжүүлдэг Figure AI компанид 675 сая ам.доллар
- 2024.07 сард: Машин, роботын системд зориулсан хиймэл оюун ухаан бүтээдэг Skild AI компанид 300 сая ам.долларыг санхүүжилтийн А шатанд оруулжээ.
Bezos Expeditions-ийн хөрөнгө оруулалт дийлэнхдээ технологийн салбарт төвлөрдөг бөгөөд FINTRX-ийн мэдээлснээр 70% нь технологи, 16% нь хэрэглээний бараа, 13% нь санхүүгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт хийгддэг байжээ. Гэхдээ одоо гол анхаарал нь хиймэл оюун ухаанд чиглээд байна.
Жефф Безос ярилцлагадаа, хиймэл оюун ухааныг "нээлт" хэмээн тодорхойлж, технологийг эрс өөрчлөх асар их боломж гэж онцолжээ.
Жефф Безос ганцаараа AI-д хөрөнгө оруулаад байгаа юм биш. UBS-ийн Гэр бүлийн оффисын тайланд дурдсанаар, дэлхийн гэр бүлийн сангуудын 78% нь ирэх 2-3 жилд хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулах төлөвтэй байна.
Амазон компани ч хиймэл оюун ухаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж байгаа бөгөөд ирэх 10 жилд дата төвүүддээ 100 тэрбум ам.доллар, хиймэл оюун ухааны аюулгүй байдал, судалгааны компани Anthropic-т 4 тэрбум ам.долларыг оруулна.
Харин Жефф Безос энэ жил Амазоны хувьцаагаа зарсан 13 тэрбум ам.долларыг хиймэл оюун ухааны "тэсрэлт"-д хөрөнгө оруулахаар зэхэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй