Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Европын Төв Банк бодлогын хүүгээ дахин бууруулж 3.5%-д хүргэв

Европын Төв Банк бодлогын хүүгээ дахин бууруулж 3.5%-д хүргэв

Европын Төв Банк бодлогын хүүгээ дахин бууруулж 3.5%-д хүргэв

Евро бүсийн инфляц 2.2%-д хүрсэн нь Европын Төв Банкны (ЕТБ) зорилтот 2%-ийн түвшинд ойртсон байна. Тиймээс ЕТБ цаашид инфляцийг тогтворжуулах, эдийн засгийг дэмжих үүднээс  бодлогын хүүг 3.75%-аас 3.5% болгон буурууллаа.  

Энэ нь арилжааны банкнуудын зээлийн нөхцлийг сайжруулж, ААН, өрхүүдийн зээл авах боломжийг нэмж, хөрөнгө оруулалт, хэрэглээг идэвхжүүлэхийг зорьж буй хэрэг юм. 

Мөн Евро бүсийн эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 0.2%-д хүрч удааширсан, үйлдвэрлэлийн салбарын уналт 2.4%-д хүрсэн нь ерөнхий эдийн засгийн өсөлт суларч буйг харуулсан нь бодлогын хүүг бууруулахад нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.