Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монголын эдийн засагч, шинжээчид макро эдийн засгийн төлөвийг хэрхэн төсөөлөв?  

Монголын эдийн засагч, шинжээчид макро эдийн засгийн төлөвийг хэрхэн төсөөлөв?  

Монголын эдийн засагч, шинжээчид макро эдийн засгийн төлөвийг хэрхэн төсөөлөв?  

Монголбанкнаас шинжээчдээс улирал бүр авдаг 2024 оны макро эдийн засгийн төсөөллийн судалгаанд инфляц болон эдийн засгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөх талаар хэд хэдэн гол таамгийг дэвшүүлсэн байна.  

Шинжээчид 2024 оны III улиралд инфляцыг 6.1%-д хүрч, эдийн засгийн өсөлтийг 5.9%-д, 2025 оны II улиралд инфляц өсөж 7%-д хүрэх төлөвтэй байна гэж таамаглажээ.  

Шинжээчид бодлогын хүүг 2024 оны III улиралд 11%, 2025 оны II улиралд бага зэрэг буурч 10.7%-д хүрнэ гэж үзсэн байна. Мөн зээлийн хүүг бага зэрэг буурч 2025 оны II улиралд 16.1% болох магадлалтай гэж  таамаглажээ. 

Энэхүү судалгааны үр дүн нь эдийн засагт сэргэлт ирж буй дохиог өгч байна. Гэхдээ инфляц болон бодлогын хүүгийн өөрчлөлт ирэх жилүүдэд санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байгаа юм. 

Жич: Энэхүү улирал тутмын түүвэр судалгааны тайлан нь зөвхөн банкнууд, хувь шинжээч, судлаачдын таамаглалыг нэгтгэсэн бөгөөд Монголбанкны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.